Skip to content

// EST. 2002

24+ жилийн туршлага

Түшигт Богд Хан ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд 24 гаруй жилийн турш зөөлөн оёдлын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж уул уурхай, барилга, үйлдвэрлэл, эрүүл мэнд, төрийн байгууллагуудын ажилтнуудыг хамгаалалтын хувцсаар хангасаар байна.

// Бидний тухай

Оёдлын үйлдвэр нь 2002 онд Төв аймгийн Зуунмод хотод байгуулагдсан. Анх 3 ажилтан, ердийн оёдлын 3 машин, хэрээсний 1 машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан.

2002–2004 онуудад засгийн газраас тогтоосон квотын дагуу гурав дахь орны зах зээлд гаргадаг экспортын бүтээгдэхүүн оёдог Солонгос, Хятад үйлдвэрүүдийн туслан гүйцэтгэгч хэлбэрээр ажиллаж байлаа. Үүнээс хойш уг квот хэрэгжихээ байснаар манай улсад үйл ажиллагаа явуулж байсан гадны үйлдвэрүүд татан буугдаж зогссоноор манайхтай ижил үйл ажиллагаа явуулж байсан олон тооны жижиг дунд үйлдвэр цехүүд үүд хаалгаа барьж байлаа. Яг энэ үед Монгол улсад мэдээлэл харилцаа холбоо, үүрэн телефоны технологи хурдацтай хөгжсөн нь зар сурталчилгаа, маркетинг хийхэд ихээхэн ач холбогдол өгч уул уурхай, зам барилга гэх мэтийн салбарт хөдөлмөр хамгааллын чиглэлээр үйлдвэрлэлээ дагнан ажилласан нь компани өргөжин тэлэх суурь нь болсон.

“Түшигт Богд Хан” ХХК нь ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа, зөөлөн оёдлын чиглэлээр тасралтгүй 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жилээс жилд өргөжин тэлж, мэргэжлийн боловсон хүчин, чадварлаг, туршлагатай хамт олноор багаа бүрдүүлж, ажлын хувцасны чиглэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож загвар хийц, бараа материал, төрөл зүйл, техник технологио байнга шинэчлэн сайжруулалт хийж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна.

Үйлдвэрлэлийн хүчин чадал

Загвар төрлөөсөө хамаараад сард 2500–4000 ширхэг зөөлөн оёмол хос ажлын хувцасыг үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.

// Стандарт

Чанарын стандарт

Бүх 10 стандарт болон тэдгээрийн хамаарах салбаруудыг доороос үзнэ үү.

EN 510EN 471EN ISO 20471EN 343EN 14058EN ISO 11611EN ISO 11612EN 1149-5EN 13034 Type 6EN ISO 13688

// Бөөний захиалга

50-аас дээш хэмжээгээр захиалах хэрэгтэй байна уу? Манай борлуулалтын мэргэжилтэнтэй холбогдно уу

Та захиалгын дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөд бидэнд илгээнэ үү. Бид 1-2 ажлын өдөрт хариу өгнө.

Үнийн санал авах